Буцах

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛЭГ, СУВИЛАЛ, ЭМИЙН САН, ӨЭМТ-ИЙН ДАРГА, ЗАХИРАЛ НАРЫН АНХААРАЛД:

Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, эмийн сан, ӨЭМТ-үүдийн илгээсэн 2019 оны 1,2,3 дугаар улирлын орлого, зарлагын тайланд /ЭМТ-6/ утгын болон шивэлтийн  алдаа их байгаа тул Үндэсний статистикийн хорооноос тайлан засах хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгалаа. Тогтоосон хугацаанд дээрх байгууллагууд улирал тус бүрийн тайланг medee.1212.mn дахь программруу орж хянан, алдаатай бол Нийслэлийн эрүүл мэндийн газрын статистик, мэдээллийн хэлтэст батлагдсан маягтын дагуу тайланг цаасаар, улирал тус бүрээр гарган авчирч засуулна уу. Алдаанд: мөнгөн дүнг тухайн улирлаар биш өссөн дүнгээр, мянгачлалгүй дэлгэрэнгүйгээр оруулсан, буруу мянгачилсан, буруу мөрөнд бичсэн гэх мэт орно.

Мөн 1,2,3 -р улирлын тайланг өгөөгүй байгууллагууд дээрх хугацаанд авч ирж болно. 

                             Статистик мэдээлийн хэлтэс  утас:329114

Монгол улсын хүн амын тоо