Буцах

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 2019 онд 2-6 насны зорилтот бүлэг хамрагдана

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт

2019 онд 2-6 насны зорилтот бүлэг хамрагдана

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт энэ онд 2-6 насыг зорилтот бүлгийн хүүхдийг хамруулахаар болсон. Учир нь судалгаанаас үзэхэд, дээрх насны хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчин хамгийн их байсан аж.

Түүнчлэн 2-6 насны хүүхдийн шүдний хувьд бүгд сүүн шүд байдгаараа онцлогтой бөгөөд  эрдсийн агууламж бага учир цооролд тэсвэргүй, үүнтэй холбогдуулан нүүрс ус, чихэр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд амархан цоорч өвчилдөг байна.

Эдгээр насны хүүхдүүд шүд угаах дадал хэвшилд хараахан бүрэн суралцаж амжаагүй байдаг тул амны хөндийн арчилгаа муу байдаг ажээ. Иймээс 2-6 насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулж, амны хөндийг эрүүлжүүлэх ажил нь зөвхөн шүдний өвчний хүндрэлээс гадна үүнээс шалтгаалах цөөнгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Мөн нэгэнт цоорсон сүүн шүдийг эрт эмчлүүлээгүйгээс болж дараа нь ургах байнгын шүдэнд цоорлын халдвар дамждаг болохыг эцэг эх, асран хамгаалагчид зайлшгүй мэдэж байх шаардлагатай юм.

Зайлшгүй тохиолдолд 7-12 насны хүүхдүүдийг эмчлэн, эрүүлжүүлнэ.

 

  

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР