Буцах

“Нийслэлийн шүд угаалтын аварга” баг тодруулах тэмцээн зохион байгуулагдана.

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа шүд угаах зөв аргачлалыг бага наснаас нь эхлэн эзэмшүүлэх, дадал хэвшил бий болгох зорилгоор 2019 оны 5 дугаар сард Нийслэлийн Налайх дүүргийн ЕБС-ийн 9-12 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. Тус тэмцээнд шалгарсан шилдэг баг 9 дүгээр сард Тайвань улсад зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцоод ирсэн болно.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран “Нийслэлийн шүд угаалтын аварга” баг шалгаруулах тэмцээнийг өргөжүүлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Нийслэлийн шүд угаалтын аварга” багийг тодруулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Тэмцээн 2 үе шаттай явагдах ба 1-р үе шатанд Дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өөрийн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 4-5-р ангийн сурагчдын дунд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан шилдэг 3 багийг тодруулах ба шалгарсан багуудын хооронд тэмцээний зохион байгуулж, “Нийслэлийн шүд угаалтын аварга” багийг тодруулах юм. Тус тэмцээнийг зохион байгуулсанаар хүүхэд багачууд бага наснаасаа эхлэн шүдээ зөв аргачлалаар угаах дадал хэвшлийг эзэмшснээр шүдний цоорол өвчин болон түүнээс үүдэх 200 гаруй өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм.

Монгол улсын хүн амын тоо