Буцах

Эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна

 

Эрүүл мэндийн салбарт  эрүүл мэндийн төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагад гадаадын болон дотоодын зээл тусламжаар нийт 30 гаруй төсөл хэрэгжиж байна. Иймд харьяа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн,  эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнийг төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг  өгөх зорилгоор   өнөөдөр  ШЭНТ-д төслийн арга зүйн сургалт зохион байгууллаа.

Сургалтыг АШУҮИС-ийн НЭМС-ийн эпидемиолги биостатистикийн тэнхимийн ахлах багш доктор Д.Ангармөрөн /MD.PhD/ “Эрүүл мэндийн төсөл бичих арга зүй” сэдэвээр лекц уншиж арга зүйгээр хангав.

 Хүн амын эрүүл мэндийг сайжруулахад эрүүл мэндийн салбарыг эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадавхийг тасралтгүй дээшлүүлж, нотолгоонд тулгуурласан бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын идэвх оролцоог сайжруулах нь өнөөдрийн сургалтын гол онцлог байлаа.

 

Зар: 2020 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:

    Төсөл нь: -    Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх

-      Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх

-      Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,

    Төслийн өртөг зардлыг  БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг  баримтлан бодитой тодорхойлсон байх,

    Төсөл хэрэгжих хугацаа 3 хүртэлх жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл байх,

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2019 оны  3 дугаар сарын  11 -ний өдрийн 18:00 цаг  хүртэл  (http://www.project.edu.mn/) цахим хаягаар хүлээн авна.

Холбоо барих утас: 260325  

                    БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Монгол улсын хүн амын тоо