Буцах

БНСУ-ын Вонгуаны Их Сургуулийн Эмнэлэг дээр суралцаж байгаа монгол эмч нар эх нутагтаа хүрэлцэн ирлээ

 

БНСУ-ын Вонгуаны Их Сургуулийн Эмнэлэг дээр суралцаж байгаа монгол эмч нар эх нутагтаа хүрэлцэн ирлээ

 

БНСУ-ын Вонгуан Их Сургуулийн Эмнэлэг дээр НЭМГ-ын харьяа байгууллагаас эх-барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээ, дүрс-оношилгоо, гэмтэл-мэс заслын  нийт 10 нарийн мэргэжлийн эмч нар сургалтанд хамрагдсан. Тус  сургалт нь ЭМЯ-ны А/519 тоот тушаалаар Халдварт бус өвчнөөс, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт чиглэлээр эрүүл мэндийн ажилтныг 2019 онд гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтанд суралцах төлөвлөгөөний дагуу суралцсан билээ. Сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу монголын эмч нар амжилттай суралцан гэрчилгээгээ хүлээн аваад эх орондоо хүрэлцэн ирлээ. 

  

Сургалтын хөтөлбөрөөр олж авсан орчин үеийн эмчилгээний чиг хандлага, олон улсын түвшинд хүрсэн эмчилгээ оношилгоо, тусламж үйлчилгээнээс сурсан  мэдлэг чадвараа өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэн ажиллаж, цаашид эрүүл мэндийн салбарт манлайлагч шинийг санаачлагч байж өвчтний эрүүл мэнд аз жаргалыг дээдлэн үйлчлүүлэгсдийн итгэлийг хүлээж эрүүл мэндийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэл төгс байна.

Монгол улсын хүн амын тоо