Буцах

Энэрэл эмнэлэг

Цахим хуудасны хаяг:
www.enerel.ub.gov.mn
Е-мэйл хаяг:
ub@enerel.ub.gov.mn
Утасны дугаар:
Хаяг, байршил:
БЗД 22-р хороо өлгийн 3-р хэсэг хуучин 3-р төрөх эмнэлгийн байр

Мэдээлэл байршуулсан байдал

Шуурхай хурлын биелэлт: 5
Харьяа байгууллагын мэдээ: 2
Зарын тоо: 1
Байгууллагын дарга: А. Амартүвшин

Хаяг байршил:БЗД 22-р хороо өлгийн 3 хуучин 3-р төрөх эмнэлгийн  байр

Эмнэлгийн дарга: А.Амартүвшин  /70165089/

Үйлчилгээний нэр төрөл:Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд 2 дахь шатлалын 

эрүүлмэндийн тусламж үйлчилгээүзүүлэх

Даргын нарийн бичиг:Д.Цэвэлмаа /99084113/

Санал гомдол хүлээн авах: П.Байгал /Чанарын албаны дарга-70155089, 99004020/

Вэб сайтын хаяг:Enerel.ub.gov.mn

И-Мэйл: ub@enerel.ub.gov.mn

 

Энэрэл эмнэлэг нь  1998 онд  Монгол Улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын Сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамжаар Улаанбаатар хотын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхүүд нэгдсэн эмнэлгийн статустай байгуулагдсан.

Эмнэлгийн хоёрдогч шатлалынтүвшинд тусламж үйлчилгээг Амбулаторийн, оношилгоо шинжилгээ, хэвтүүлэн эмчлэх,   яаралтай тусламж эрчимт эмчилгээний чиглэлээр  үйлчилгээг  үзүүлдэг.

     Эмнэлзүйн   тасаг нь 92 ортой, эрчимт эмчилгээ, хүлээн авах,  тусгаарлах, дотор,  мэдрэл,  мэс засал, гэмтэл гэсэн  чиглэлүүдээр хэвтүүлэн эмчилж байна.

      Амбулаторийн тасаг нь дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл,  сүрьеэ, нөхөн сэргээх, дүрс оношлогоо , зүрхний цахилгаан бичлэг зэрэг кабинетуудаароношлогоо, шинжилгээг явуулан клиникбиохими, гематологи, бактериологи, серелоги, иммунологийн шинжилгээнүүдийг  хийж байна.

Хангамж үйлчилгээний тасаг нь  угаалга, харуул хамгаалалт, цахилгаан, сантехникийн чиглэлээр  эмнэлгийн үйлчилгээг  дэмжинэмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх бүхий л нөхцөл орчинг бүрдүүлж ажиллаж байна.

Магадланитгэмжлэл

·         2006 онд 4 жилээр

·         2010 онд 3 жилээр

·         2013онд  3 жилээр

·         2016 онд 3 жилээр тус тус магадлан итгэмжлэгдсэн. 

 

Санхүүжилт:   Улсын төсөв, ЭМД-ын  сангаас санхүүждэг.

 

Алсын хараа

         Монгол Улсын хэмжээнд эмзэг бүлгийн иргэдэд хоёрдогч шатлалын  нарийн мэргэжлийн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг клиникийн нэгдсэн эмнэлэг болно.

Үнэт зүйлс

·         Үйлчлүүлэгч төвтэйбайх

·         Тэгш хүртээмжтэй байх

·         Èл тод, хариуцлагатай байх

·         Мэргэжлийн тангараг, ёс зүйд үнэнч байх

 

Ажиллах зарчим

·         Хүн амын эмзэг хэсэгт чиглэх

·         Нотолгоонд тулгуурласан, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх

·         Чадавхийг бэхжүүлж, хүнийг нөөцийг хөгжүүлэх

·         Дэвшилтэт технологи,  эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг оновчтой бүрдүүлж, зөв хуваарилж ажиллах

·         Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, аюулгүй байдал, хэрэгцээ шаардлàгад тулгуурлах

·         Хамт олны дунд тэгш эрхтэй, нээлттэй, эвсэг, ажил хэрэгч уур амьсгалыг бий болгох

·         Гадаад, дотоодын холбогдох байгууллагуудтай сайн түншийн харилцаатай байх

 

Хүний нөөц

•          Манай хамт олон нийт 90 гаруй ажиллагсадтай,  тэргүүлэх, ахлах зэргийн эмч, сувилагч, АУ-ны магистр, АУ-ны Клиникийн профессор, тэргүүлэх, ахлах зэргийн эмч, сувилагч бүхий мэргэшсэн мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин ажиллаж байна.