Буцах

“ДОХИОНЫ ХЭЛ”-НИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг дохионы хэлний мэдлэгтэй болгох, дохионы хэлийг дэлгэрүүлэх зорилгоор Багануур дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, төрийн бус байгууллагын тэргүүн Т.Ариунтуяа, Багануур дүүргийн сонсголын бэрхшээлтэй иргэдийг хариуцсан зөвлөлийн дарга С.Солонго, Гүн галуутай цогцолбор сургуулийн 5-р ангийн сурагч М.Амина нар “ДОХИОНЫ ХЭЛ” -ний сургалтыг 2019-11-06 ны өдөр эрүүл мэндийн төвийн сургалтын зааланд зохион байгууллаа.
Сургалтанд эрүүл мэндийн төвийн тасаг, нэгжийн төлөөлөл болох чанарын албаны дарга, амбулаторийн тасгийн эрхлэгч, 103-Яаралтай тусламжийн тасгийн эмч, ЭЭХА тасгийн эмч, сувилагч, ахлах сувилагч нар, цахим бүртгэлийн ажилтнууд, цахим бүртгэлийн хөтөч, амбулаторийн тасгийн хөтөч сувилагч нар нийт 28 ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар дохионы хэлний цагаан толгойн үсэг зааж, сонсголын бэрхшээлтэй, бичиг, үсэг мэддэггүй хүмүүстэй дохиогоор яаж харилцах талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцлоо.
72123505_1826726704129532_7393688910464811008_n 74599535_1826725530796316_531092145172381696_n

Монгол улсын хүн амын тоо