Буцах

Оюутан, залуучуудын эрүүл мэндийг дэмжих аян БЗД-т амжилттай үргэлжилж байна

Оюутан, залуучуудын эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд БЗД-ийн ЭМТ-өөс дүүргийн ИТХ-тай хамтран Отгонтэнгэр болон Олон улсын Улаанбаатар их сургуулийн оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажил амжилттай үргэлжилж байна. Цаашид БЗД-ийн ЭМТ-өөс дүүргийн харьяа их, дээд сургуулийн оюутнуудыг үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.


Улсын хэмжээнд 99 их сургууль, коллежид 175200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89,3 хувь буюу 156 мянга орчим нь нийслэл хотод суралцаж байна. Оюутнууд эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг. Энэ үед насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хувьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗДХӨ-д өртөх эрсдэлтэй байдаг. Тиймээс ч эрүүл мэндээ хамгаалах мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлэх хэрэгцээ үгүйлэгдэж байна.

Иймд оюутан залуучуудын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа, ухуулга нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээ хайх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан залуучуудтай ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байна. Ингэснээр оюутнуудын мэдлэг хандлага дээшлэх, өвчнийг эрт үед нь оношилж, эмчлэх боломж бүрдэж байгаа юм.

Монгол улсын хүн амын тоо