Буцах

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа

 Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зүрх судасны нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлэх ажилд техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 2019.02.28-ны өдөр ажилалаа. Тус ажлын зорилго нь Үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр Халдварт бус өвчний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд бэхжүүлэхэд чиглэсэн удирдамжаар хангахад оршино. Айлчлалын үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөхүүд Эрүүл мэндийн ажилтан Др. Уоррик Жунсук Ким,  Эрүүл мэндийн мэдээллийн зөвлөх Ноён Сангжун Ли, Мэдээлэл харилцааны зөвлөх Хатагтай Рут Анна Жулиа Кастро нар , Мөн НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа, ДЭМБ-ын мэргэжилтэн С.Болормаа, ДЭМБ-ын түр зөвлөх Г.Цэцэгдарь нар СХДЭМТ-ийн дотоод үйл ажиллагаа, СХД-ийн 4-р хорооны Наран манал ӨЭМТ-ийн анхан шатны тусламж үйл ажиллагаатай танилцаж санал зөвлөмж өглөө.