Буцах

Япон Улсын Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид болох Иноүэ Казүхико, Нишияма Акира, Або Хироши нар Нийслэлийн Амгалан Амаржих газарт ажиллаа.

“Ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлснээр перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл“-ийн хүрээнд тус амаржих газрын төрөх тасагт ургийн зүрхний цахилгаан бичлэгийн аппарат-6, ургийн вакум-3, резин вакум-2, насос-1 ширхгийг бэлэглэлээ.Ургийн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратуудыг төрөхийн өмнөх өрөөнүүдээс нэг системд компьютерийн хяналттай системд холболт хийж, олон өрөөнөөс нэг дэлгэцэнд төвлөрүүлсэн тохиргоог суурилуулан тасгийн эмч, эх баригч нарт тус техникийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах заавар зөвлөгөө өгч, сургалт зохион явууллаа.

Монгол улсын хүн амын тоо