Буцах

“ХҮҮХДЭЭ ХӨХӨӨР ХООЛЛОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ АМИН ДЭМ БОЛНО” сургалт, өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Нийгмийн Эрүүл мэндийн тасаг, төрөх тасаг хамтран жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд “ХҮҮХДЭЭ ХӨХӨӨР ХООЛЛОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ АМИН ДЭМ БОЛНО” сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчиллээ.

Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг. Эхний нэг цагийн дотор ангир уургыг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг бөгөөд эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллосноор суулгалтаар эндэх эрсдлийг 75-93 хувь, уушгины хатгалгаагаар эндэх эрсдэлийг 80 хувь бууруулдаг байна.
Мөн багадаа эхийн сүүгээр хооллож байсан хүүхэд 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл 37 хувиар, илүүдэл жин болон таргалалтад өртөх эрсдэл 22 хувиар буурдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна.

67652128_2933149016698428_3159177853296181248_n 67745938_354627885463433_7327630178853584896_n 68436816_338418323700862_8950306799383216128_n67693356_387692205273344_4704808404122599424_n

 

Монгол улсын хүн амын тоо