Буцах

“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийг сурталчлах арга хэмжээнд Амгалан амаржих газар оролцлоо.

ДЭМБ-аас жил бүрийн 9-р сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр” болгосон бөгөөд энэ жил тус өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө” Дуу хоолойгоо нэгтгэцгээе уриан дор ЭМЯ, ЭМХТ хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, үйлчлүүлэгчийн төлөөлөлүүд оролцож  үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын сайн туршлагыг 6 чиглэлээр танилцуулж сурталчилсан. Амгалан амаржих газрын Чанарын албаны дарга Ш.Хангал Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх нь  сэдвээр сайн туршлагаа мэдээлж танилцууллаа.

Монгол улсын хүн амын тоо