Буцах

“Архидалт, архидалтаас хэрхэн сэргийлэх вэ” сэдэвт ярилцлага, хэлэлцүүлэгт Наркологийн эмнэлгийн 4С багийнхан оролцлоо.

2019.10.03 С1 телевизийн эрүүл мэндийн буланд “Архидалт, архидалтаас хэрхэн сэргийлэх вэ” сэдвээр ярилцлага, хэлэлцүүлэг хийгдлээ. Тус хэлэлцүүлэгт наркологийн эмнэлгийн 4С баг / сэтгэл зүйч Ч.Гантулга, эмч Л.Алтанхуяаг, Д.Оюунчимэг, бясалгалын багш Л.Нацагдорж/ оролцлоо. Мөн зочноор Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын удирдлагын хэлтсийн дэд хурандаа Алтанзул уригдан ирж мэдээлэл хийлээ.

Тус уулзалт хэлэлцүүлэгт:

· Согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн төрлүүд болон дуудлагын эзлэх хувь, архидан согтуурахтай тэнцэхээр хийгдэж байгаа арга хэмжээ, архидалт ихсэж байгаа шалтгаан, иргэдийн буруу ойлголт зэргийг хөндсөн талаар Нийслэлийн цагдаагийн ерөнхий газрын удирдлагын хэлтсийн дэд хурандаа Алтанзул мэдээлэл хийлээ.

· Архичин хүн гэж хэн бэ, архины хамаарал, архи уураг тархи, бие махбодод хэрхэн нөлөөлөх талаар, архины хамаарлын үе шат, архидалт гэр бүлд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухаан, хүний сэтгэл зүй болон энергийн үүднээс нь ярилцаж, архины хамааралтай иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон Наркологийн эмнэлгийн шинээр нэвтрүүлж буй Сайн Санаа, Сайхан Сэтгэл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол улсын хүн амын тоо