Буцах

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН “ГЭРТ ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” БҮТЭЭЛ НУТАГШУУЛСАН “САЙН ТУРШЛАГА”-ЫН ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА...

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг угтан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран зохион байгуулсан “Сайн туршлага-2019” арга хэмжээ энэ сарын 11-ний өдөр болж, Налайх Эрүүл мэндийн төв амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээнээс Налайх Эрүүл мэндийн төвийн “Гэрт хүрч үйлчилье” бүтээл “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал” номинацид нутагшуулсан “Шилдэг 5 бүтээл”-ийн дэд байранд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Мөн оролцсон бүх бүтээлээрээ “Сайн туршлага-2019” батламж гардан авч, амжилттай оролцлоо.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээнд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвүүд нийт 42 байгууллага 272 шилдэг бүтээлээ дэлгэн, сайн туршлагаа хуваалцсан юм.

Тус арга хэмжээг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагууд мэдлэг туршлага солилцож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэнээр иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм. Тиймээс тус арга хэмжээнээс шалгарсан сайн туршлагыг эмхэтгэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан товхимол хэвлүүлэх юм байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн шилдэг бүтээл, оновчтой санал, санаачилга "Сайн туршлага" бүхэн түгэн дэлгэрч, эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц дэвшил дүүрэн байх болтугай.

Монгол улсын хүн амын тоо