Буцах

МАНАЙ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ЭХЭМҮТ-ИЙН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АНХ УДАА ТӨРӨӨД УДААГҮЙ НЯРАЙД ТОМООХОН МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ...

Налайх эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар болон ЭХЭМҮТ-ийн эмч нараас бүрдсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг 8 хоногтой нярайн төрөлхийн улаан хоолой өрцний ивэрхийг нөхөх болон бусад эмгэг гажгийг засах хагалгааг энэ сарын 14-ний өдөр анх удаа дүүрэгтээ амжилттай хийлээ.

Хагалгаа 4 цагийн турш үргэлжилсэн бөгөөд нярайн биеийн байдал одоогоор тогтвортой, эмчилгээ үргэлжилэн хийгдсээр байна.

Энэхүү мэс засал нь Налайх Эрүүл мэндийн төвийн хувьд нярайд хагалгаа хийж буй анхны тохиолдол, харин орон нутагт хийгдэж буй хоёр дахь том хагалгаа бөгөөд өмнө нь ЭХЭМҮТ-ийн эмч нарын баг Дорнод аймагт анхны томоохон хагалгааг хийж байсан аж.

Хүүхдийн мэс заслыг орон нутаг болоод дүүрэгтээ хийж эхэлснээр зөвхөн ЭХЭМҮТ-д хийгддэг тусламж үйлчилгээний ачаалал, хүлээгдэл чирэгдэл буурах төдийгүй иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

Нэгэн сайхан гэр бүлд аз жаргал, бяцхан иргэнд амьдрал бэлэглэсэн ЭХЭМҮТ-ийн эмч нартаа болон Налайх Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.

 

Монгол улсын хүн амын тоо