Буцах

ДЭМБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЙЛЧИЛЛАА...

ДЭМБ-ын төлөөлөгч Ази, Номхон далайн баруун бүсийн мэдээлэл стратеги, иновацийн газрын дарга Dr Gundo Weiler, Монгол дахь суурин төлөөлөгч Dr Sergey Diordista, мэргэжилтэн Ms Amy Cawthorne болон ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал зэрэг албаны хүмүүсийн хамт өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа.
Уулзалтын үеэр Налайх Эрүүл мэндийн төвийн удирдлагын багийнхан зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа ЭМТ-ийн дарга Л.Байгал үргэлж, тусалж бидний үйл ажиллагааг дэмжиж байдагт талархаж буйгаа илэрхийлж, үргэлжлүүлэн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, дотоод болон гадаад харилцаа, хамтын ажиллагаа, үндсэн үзүүлэлт нэмэгдсэн тусламж үйлчилгээний нэр төрөл, нэвтрүүлсэн шинэ технологи, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.
Дараагаар нь ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Dr Sergey Diordista хэлсэн үгэндээ “Танай хамт олон дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТөв гэлтгүй хүн амаа бүхэлд нь хариуцаж, үйл ажиллагаагаа ард иргэддээ илүү ойртуулж, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх олон ажлыг хийж “Нэг ч иргэн орхигдуулахгүй” гэсэн дэвшүүлсэн уриаг амжилттай хэрэгжүүлж байгаад туйлын баяртай байна” гэлээ.
Мөн ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Буянжаргал: эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, хэд хэдэн сэдвийн хүрээнд тэдний саналыг асууж ярилцан зарим чиглэлийг илүү тодруулсан юм. Үүнд:
1.Хүн амын дунд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй ямар өвчин зонхилж байгаа талаар, 2.Орон нутгийн онцлогоор уурхай болон тоосго, төмөрлөгийн үйлдвэрийн хөдөлмөрийн нөхцөлөөс үүдэн Мэргэжлээс шалтгаалах өвчин хир нэмэгдэж байгаа эсэх болон урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа талаар асууж ярилцлаа.
Эмч, мэргэжилтнүүд болон удирдлагын багийхан тодруулж хэлэхдээ: Налайх дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1790, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 198 байдаг. Уурхай, тоосгоны үйлдвэрт ажиллахаар ирдэг хөдөлгөөнт хүн ам их. Уурхайн осол аваараас болж жилд 4-6 хүн амь насаа алддаг мөн хөдөлмөрийн чадвар алдагдалт нэмэгдэж байгаа талаар болон уушигны өвчлөл, сүрьеэ, амьсгалын замын өвчин, БЗДХӨ зэрэг халдварт болон халдварт бус өвчнүүд илүү зонхилж байгаа талаар дурьдлаа.
Өнөөгийн энэхүү нөхцөл, байдалтай танилцсан Ази, Номхон далайн баруун бүсийн мэдээлэл стратеги, иновацийн газрын дарга Dr Gundo Weiler: “Эдгээр нөхцөл, шалтгаанууд мөн шинэ зам тавигдаж байгаа болон үйлдвэрлэл технологийн парк бий болж байгаатай холбогдуулан ирээдүйд үүсэх нөхцөл, байдлыг одооноос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, стратегийг төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.
Түүний дараагаар Төрөх эмэгтэйчүүд тасаг, нярайн эмгэг судлалын хэсгийн үйл ажиллагаа болон "Нарны эрч" ӨЭМТөвд хэрэгжиж байгаа М-health төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцснаар айлчлал өндөрлөлөө.

Монгол улсын хүн амын тоо