Буцах

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛСАН “ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” "ШИЛДЭГ САЙН ТУРШЛАГА”-ААР ШАЛГАРЛАА...

Налайх Эрүүл мэндийн төв “Сайн туршлага-2019” арга хэмжээнд амжилттай оролцож, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи номинацид Шүд эрүү нүүрний төв болон Налайх дүүргийн ЗДТГазартай хамтран ЕБС-ийн 9-12 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ээр “Шилдэг бүтээл”-ийн гэрчилгээ авлаа.

Энэхүү Шилдэг сайн туршлага нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан төдийгүй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЕБС-уудын хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилж, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилготой эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэвшил болохуйц бүтээл гэж дүгнэгдэн 2019 оны сайн туршлагын санд бүртгэгдлээ.
Тус тэмцээнийг ЭМЯ, БСШУЯ-наас Налайх дүүргийн туршлагыг дэлгэрүүлж, цаашид нийслэлийн бүх дүүргийн ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Монгол улсын хүн амын тоо