Буцах

2019-01-11-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Товч агуулга

Хугацаа /өдөр/

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

НЭМГ-ын даргын 2019 оны А/02 “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах /Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг/

14

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

2

Томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээг эрчимжүүлэх /Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг/

14

3

Томуу, томуу төст өвчний үед гэрийн эргэлтийг сайжруулж, хяналт тавих /Эрүүл мэндийн төв/

14

4

Томуу, томуу төст өвчний үед Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудад хяналт тавих /Эрүүл мэндийн төв/

14

5

Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаад болон дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах судалгааг дэлгэрэнгүй гарган 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дотор Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэх /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

6

Эрүүл мэндийн байгууллагын үндсэн үзүүлэлтийг сайжруулж ажиллах /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

7

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан тул байгууллага бүр жилийн төлөвлөлтийг хийхэд тусган ажиллах /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

8

Олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14

9

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал болох 7 хоногийн лхагва гараг бүр үүрэг, даалгаврын биелэлтийг гарган Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэх /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14