Буцах

2019-01-25-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
 
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээг эрчимжүүлэх /Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг/ 14 НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
2

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны "Харьяа эрүүл мэндийн байгууллагын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай" А/06 тушаалын дагуу байгууллага бүр бэлтгэлийг хангах. /Харьяа эрүүл мэндийн байгууллага/

14
3 Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрх бүхий албан тушаалтнууд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдүүлгийг гаргаж, баталгааны маягтыг Эрх бүхий албан тушаалтанд ирүүлэх. /Харьяа эрүүл мэндийн байгууллага/ 14
4 Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцож, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээнд тусгаж байх./Харьяа эрүүл мэндийн байгууллага/ 14
5 Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал болох 7 хоногийн лхагва гараг бүр үүрэг, даалгаврын биелэлтийг гарган Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэст ирүүлэх /Харьяа эрүүл мэндийн байгууллага/ 14
6 Олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх. /Харьяа эрүүл мэндийн байгууллага/ 14

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Монгол улсын хүн амын тоо