Буцах

Нийслэл Улаанбаатар хотод гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөр

Нийслэл Улаанбаатар хотод НЭМГ-ын харьяа байгууллагуудад 2018 онд  хэрэгжиж байгаа төслүүдээс гадаадын зээл тусламжаар нийт 26 төсөл  хэрэгжиж байна. Тус хэрэгжүүлж байгаа төслүүдээс онцлоход:

 Люксенбургийн Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сангийн хэрэгжүүлж буй "Эх,  нярайн тусламж үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх ньтөсөл нь Нийслэлийн амаржих газрууд болон Алслагдсан дүүрэг/ Налайх, Багануур/-ийг телемедициний сүлжээнд холбох, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг чадваржуулах сургалт зохион байгуулах зорилготой хэрэгжүүлж байна. Нийслэлийн Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газрууд, Багануур, Налайх ЭМТ-үүд телемедициний зайн оношилгооны сүлжээнд хамрагдсан. Эх барихын яаралтай тусламж сэдэвт 6 удаагийн сургалт, ургийн хэт авиан оншилгоо, мэс заслын ур чадвар сайжруулах  ажлын байрны сургалтанд  200 шахам эмч, мэргэжилтнийг хамруулан сургаад байна. 

 

    АНУ-ын Блүүмберг Филантрофи сан, Vital strategies олон улсын байгууллагын санжүүжилтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Тээврийн цагдаагийн алба, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Замын аюулгүй байдлын үндэсний төв” ТББ-тай хамтран ажиллаж байна хамтран Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг сайжруулсанаар зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байна.  

Зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх үйл ажиллагааг салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэн, өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулан, иргэдийн зан үйлийн өөрчлөлтөд нөлөөлөн суудлын бүсний хэрэглээ, хамгаалалтын малгайн хэрэглээг нэмэгдүүлснээр осол гэмтэлд өртөх эрсдэлийг бууруулах үүднээс энэ төсөл хэрэгжиж байна. Төслийн үндсэн зорилго нь суудлын бүс, хамгаалалтын малгайн хэрэглээг хэвшүүлж зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулснаар гарч болох осол гэмтлийг бууруулахад оршино.

Төслийн явцад замын хөдөлгөөнд оролцогсдын суудлын бүс, хамгаалалтын малгайн хэрэглээний нэг агшингийн судалгааг хотын төвийн болон захын зам дээр тодорхой цагт, төслийн эхэн болон төслийн төгсгөлд тус бүр хийж, суудлын бүс, хамгаалалтын малгайн хэрэглээг дэмжсэн, хэрэглэхийг уриалсан мэдээлэл, сургалт сурталчилгааны материал болон телевизийн удаагийн хэлэлцүүлэг мэдээллийн өргөн сүлжээг ашиглан олон нийтийн цахим сүлжээ, дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, эцэг, эх,асран хамгаалагч нарт мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.  

A