Буцах

Ажлын байрны дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх материал

. Албан хүсэлт /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шинэ хаяг, үйл ажиллагааны төрөл, чиглэлийг дурдах/

2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь

3. Компанийн дүрмийн хуулбар хувь

4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь

5. Түрээсээр ажлын байрыг бэлтгэх бол түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана, өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар байна /Иргэний хуулийн 318-р зүйл/;

6. Гадаад болон дотоод схем зураг /байршил болон дотор өрөөний зохион байгуулалт, өрөөний хэмжээг тусгасан байх/;

7. Хүний нөөц, тоног төхөөрөмжийн жагсаалт /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №2, №3-ын дагуу/

8. НЭМГ-ын Төрийн сангийн 100200020001 дансанд 200,000 ₮ тушаасан баримт

/Гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/

Жич: 1. Ажлын байрны дүгнэлт гаргах шалгуур үзүүлэлт

         2. Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу ажлын байр нь үйлчилгээний зориулалттай байх шаардлагатайг анхаарна уу.

Жич: Материалын бүрдлийг хангаж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо, Драгон төв, 6 буудалд байрлах Оргил худалдааны төв/-д өгнө үү. Холбогдох дугаар: 11324124, 11325054 Вэб хуудас: www.ubhealth.mn