/Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна/
НЭГДҮГЭЭР ШАТ:
Бүрдүүлэх баримтын жагсаалт:
1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
2. Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалыг уншиж танилцна уу/
Жич: 1. Материалын бүрдлийг хангаж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо, Драгон төв, 6 буудалд байрлах Оргил худалдааны төв/-д өгнө үү.
2. Клиникийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу ажлын байр нь үйлчилгээний зориулалттай байх шаардлагатайг анхаарна уу.
ХОЁРДУГААР ШАТ: /Нэгдүгээр шатанд тэнцсэн хуулийн этгээд дараахь бичиг баримтыг бүрдүүлж хоёрдугаар шатанд орно./
Бичиг баримт бүрдүүлэх заавар:
- Баримтыг дэс дарааллын дагуу байршуулна /7-9 дугаараас бусад/
- 6 дугаарт байрлах хүснэгтэд багтсан эрүүл мэндийн ажилтны мэдээллийг 7-9 дугаарт байрлах баримтын дагуу хүн тус бүрээр байршуулна.
- Захирал өөртэйгээ хөдөлмөрийн гэрээ хийхгүй.
- Төлбөрийн баримтаас бусад бүх баримтыг нуруулдан үдэж 1 хавтас болгоно.
Бүрдүүлэх баримтын жагсаалт:
1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст албан хүсэлт гаргах /хаяг байршил, эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой дурдах/
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь /нотариатаар баталгаажуулах/;
3. Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар хувь;
4. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн шийдвэр;
5. Эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулагчийн мэдээлэл /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №1-ийн дагуу/;
6. Эрүүл мэндийн ажилтны мэдээлэл /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №2-ийн дагуу/;
7. Эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч, техникч нарын диплом, үндсэн болон төрөлжсөн нарийнмэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/;
8. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах/;
9. Ажиллагсадтай хийсэн хөдөлмөрийн гэрээний хуулбар;
10. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт /ЭМС-ын 2013 оны 145 дугаар тушаалын хүснэгт №4-ийн дагуу/;
11. Тоног төхөөрөмжийн чанарын баталгааны гэрчилгээний хуулбар хувь /Эмийн санд хамаарахгүй бөгөөд ЭМС-ын 2015 оны 249 дүгээр тушаалд дурдсан нэр бүхий 14 тоног төхөөрөмжийг ЭМХТ-д баталгаажуулах болно./
12. Түрээсээр ажлын байрыг бэлтгэх бол түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ /Иргэний хуулийн 318-р зүйл/ мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана, Өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар байна;
13. Эмнэлгийн тусгай хог хаягдал, ариутгал, халдваргүйтгэлийн газартай хийсэн гэрээний хуулбар хувь;
14. Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар Цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.
15. НЭМГ-ын Төрийн сангийн 100200020001 дансанд 200,000 ₮ тушаасан баримт /Гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/
16. Эрүүл мэндийн байгууллага байгуулах ТӨСӨЛ боловсруулах.
Жич: Нотариатаар баталгаажуулах баримт бичгийг эх хувиар нь шалгуулсан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болно.
Ажлын байрны дүгнэлт гаргах шалгуур үзүүлэлт
Холбогдох дугаар: 11324124, 11325054
Вэб хуудас: www.ubhealth.mn