Буцах

Тусгай зөвшөөрөл сунгуулах

1. Албан хүсэлт /Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны төрөл, чиглэлийг дурдана. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө НЭМГ-т өгнө/

2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь

3. Компанийн дүрмийн хуулбар хувь

4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь

5. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11-р сарын 07-ны өдрийн 415 дугаар тушаалын 4-р хавсралт Эмийн аюулгүй байдлын мэдээллийн тайлан ирүүлэх /зөвхөн эмийн санд хамаарна/

6. НЭМГ-ын Төрийн сангийн 100200020401 дансанд тэмдэгтийн хураамж тушаасан барим  /Гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/

Үйлчилгээний төрөл, чиглэл

Мөнгөн дүн

 Эрх зүйн үндэслэл

1

Эмнэлэг, сувилал

120000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг

2

Эмчилгээний гоо засал

200000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг

3

Эмийн сан

44000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг

4

Ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэх үйлчилгээ

20000 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг