Дотрын өвчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч нарын анхааралд

Швейцар улсын “Новартис сан” сайн санааны байгууллагаас “Эрүүл зүрх- Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан 3 тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн ба үүнд манай улсын Улаанбаатар хот сонгогдон, 2017 оны 8 дугаар сараас эхлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Оном сантай хамтран нийслэлийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд артерийн гипертензийн менежментийн шинэ чиг хандлагыг нэвтрүүлэхээр зорьж нийслэлийн нийт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнийг үе шаттай сургалтад хамруулж, чадавхижуулаад байна.

Цаашид  дотрын өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг нэгдсэн мэдээллээр хангах, өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх  зорилгоор “Артерийн Гипертензийн Менежмент” сэдэвт сургалтыг “Оном” сантай хамтран АШУҮИС-ийн багш нарын удирдлага дор зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургалт 2019 оны 01 дүгээр сарын 14-өөс 25-ны өдрийг дуустал өдөр бүр 10.00-17.00 цагийн хооронд “Оном” сангийн байранд (Удирдлагын академийн чанх ардүнэ төлбөргүй явагдах ба анги дүүргэлт 20 хүн байна.

Нэмэлт мэдээлэл авах, сургалтад бүртгүүлэх утас:  н.Мэндбаяр 94185192

 

Сургалтын хөтөлбөр

 

Сэдэв

Хугацаа

1

Артерийн гипертензийн тухай ерөнхий мэдээлэл

10мин

2

Цусны даралт хэмжих тухай

60 мин

3

Цайны завсарлага

10 мин

4

Артерийн гипертензийн оношилгоо

90 мин

5

Өдрийн хоол

40 мин

6

Даралт бууруулах эм

30 мин

7

Эмчилгээний алгоритм

90 мин  

8

Цайны завсарлага

10 мин

9

Артерийн гипертензийн хяналт, эмийн тогтвортой хэрэглээг үнэлэх (Тоон мэдээллийг ойлгох, үйл ажиллагаандаа дүгнэлт өгөх)

60 мин

10

Артерийн гипертензийг хянах ач холбогдол

10 мин