Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын /эмнэлэг, сувилал, эмийн сан/ анхааралд:

2018 оны жилийн эцсийн тайлан ирүүлээгүй болон цахим програмд шивж оруулаагүй эмнэлэг, эмийн сангууд 2019.01.16-ны дотор яаралтай tailan.ubhealth.mn програмд шивж оруулан, хэвлэж ирнэ үү. Сар, улирал, жилийн эцсийн тайлан мэдээ ирүүлээгүй эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шалгуур үзүүлэлт болохыг анхаарна уу.

Тайланг дээрх хугацаанд Хангарди ордон 901 тоотод авч ирэх, Лавлах утас:329114

                      ЭМГазар-Статистик мэдээллийн хэлтэс