Эрхэм зорилго, зорилт

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО:

 Эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:

 

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын менежментийг оновчтой, үр дүнтэй, ил тод болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн болон үйлчилгээ үзүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэнэ.

 

ЗОРИЛТУУД:

1. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэг, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийг тандах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд иргэд, төрийн  болон төрийн бус байгууллагын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлснээр өвчлөлийг бууруулах,

2. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амын нягтрал, газар зүйн байршил, өвчлөл, шилжилт хөдөлгөөн, тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ, оношлогоо эмчилгээний хөгжил дэвшилтэй уялдуулан зохион байгуулснаар чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах,

3. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, нийгмийн баталгааг салбарын бодлогын хүрээнд  хангах,

4. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг оновчтой болгох, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, барилга байгууламж, багаж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр үе шаттай хангах,

5. Оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт арга аргачлалыг нэвтрүүлэх, боловсронгуй болгох, нэр төрлийг нь нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр хүлээгдэл, чирэгдэлийг бууруулах,

6.  Нийслэлийн эрүүл мэндийн салбарт эмнэл зүйн эм зүйн тусламж, үйлчилгээг  үе шаттайгаар хөгжүүлж, хүн амын дунд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,

7. Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцоог хөгжүүлж шийдвэр гаргагч, бусад хэрэглэгчдийг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээ, мэдээллээр хангах,

8. Нийслэлийн эрүүл мэндийн салбарын засаглал, гүйцэтгэлийг шинэчлэгдсэн болон шинээр батлагдан гарсан хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд оновчтой, үр дүнтэй, ил тод болгох.

  

 

Монгол улсын хүн амын тоо