Буцах

СҮМ, ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!

 

СҮМ, ХИЙД, ШАШНЫ БАЙГУУЛЛАГА:

• Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх

• Нүүрний болон амны хаалт зүүх

• Хурал номыг аль болох цахимаар хурах

• Хурал номыг богино цагаар хурах

• Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах

• Олуулаа уншлага хийхгүй байх

• Хүч шаардаж шүлс үсэргэх, сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх

• Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах

• Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих

• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах

• Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа 1л усанд 0,25 мл белизна хийж арчиж цэвэрлэх

• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах.

 

СҮСЭГТЭН ОЛОНД:

• Амны хаалт тогтмол зүүх

• Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх

• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

• Хүн хоорондын зай барих

• Рашаан, утлага зэргийг дамжуулж хэрэглэхгүй байх

• Хоол унд хувааж идэхгүй байх.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ