Буцах

“Хүүхдийн цогцогст гадна биеийн үзлэг хийх, дүгнэлт өгөх”, “Эмнэлгийн бус нөхцөлд эндсэн хүүхдийн эндэгдлийн тохиолдолд онош тавих нь” сэдвээр сургалт хийлээ.

 

            Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эмгэг судлалын үндэсний төв, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнтэй хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнийг чадавхижуулах ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа.

            НЭМГ-ын даргын 2020 оны “Хүүхдийн эндэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/32 дугаар тушаалыг танилцуулсан ба “Хүүхдийн цогцогст гадна биеийн үзлэг хийх, дүгнэлт өгөх”, “Эмнэлгийн бус нөхцөлд эндсэн хүүхдийн эндэгдлийн тохиолдолд онош тавих нь” сэдвээр сургалт хийлээ.

            Энэ удаагийн сургалтад харьяа 29 эрүүл мэндийн байгууллага, 87 өрхийн эрүүл мэндийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежер, өрх, хүүхдийн болон яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүд болох нийт 593 хүн оролцлоо.