Эрүүл мэндийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийх түр заавар” батлах тухай А/188 дугаар тушаалын хүрээнд НЭМГ, ЗӨСҮТ-тэй хамтран харьяа 29 эрүүл байгууллагын шуурхай хариу арга хэмжээний багийн тархвар судлагч эмч, ариутгагч, бага эмч, жолооч нарын төлөөлөл нийт 99 хүнд сургалт зохион байгууллаа.
Онолын сургалтыг БГДЭМТ-д, дадлага болон гардан үйлдлийн сургалтыг Тоyoko-Inn зочид буудалд ЗӨСҮТ-ийн удирдлаган дор 48 ариутгагч, тархвар судлагч нарт тус тус явууллаа.