Буцах

ХӨСҮТ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЛАБОРАТОРИД ХИЙСЭН 109 ШИНЖИЛГЭЭНД ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ БАЙНА

2020.05.20-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 109 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Үүнд:

- Ажиглах байруудад тусгаарлагдсан 6 хүн /давтан/,

- Дорноговь аймгийн Хангийн хилийн боомтоор ирсэн ачаа тээврийн 57 жолооч,

- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 29 жолооч,

- Нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 17 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Орон нутгийн 13 чиглэлд галт тэргээр зорчсон 3895 хүнд тандалт, судалгаа хийхэд халдвар илрээгүй.

Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1962 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 140 байна. Түүнээс 26 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, 114 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

ХӨСҮТ-д эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал хөнгөн 88, хүндэвтэр оноштой 26 хүн байна. Эмчлүүлж буй иргэдээс тусдаа 67 хүн ажиглалтад байгаа бөгөөд 47 нь энэ сарын 24-нд дараагийн тусгаарлалт руу шилжих аж.

 

 

Эх сурвалж: #ЭМЯ