Буцах

ЭМД-ЫН САНХҮҮЖИЛТТАЙ ХАРЬЯА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-аас “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртөгийн жин, журам батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар арга зүйн зөвлөмж өгөх хүрээнд цахим сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд эрүүл мэндийн даатгалын гэрээ хийсэн НЭМГ-ын харьяа  эрүүл мэндийн 24 байгууллагын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, амбулатори болон поликиникийн эрхлэгч, даатгал, статистикч эмч нар зэрэг 130 гаруй хүн хамрагдсан юм.

Сургалтын хүрээнд харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн даатгалын төлбөрийн хэмжээ, өртөг жинг тооцох арга, санхүүжилтын гүйцэтгэлтэй холбоотой тавьсан асуултад ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболд, Тусламж, үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхбилэг, Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ, Санхүү төлбөрийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхцацрал нар хариулт өгч, санал солилцлоо.

Мөн ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинбаяр “Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлээр хийж буй ажлууд”-ын талаар мэдээлэл хийсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР