Буцах

ХӨСҮТ-ӨӨС ТАВАН ХҮН ЭДГЭРЧ, ХОЁР ХҮНД ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

2020.06.22-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 426 шинжилгээ /PCR/ хийхэд 2 хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.

 

ҮҮНД:
- Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26, 31 настай /эрэгтэй, эмэгтэй/ 2 хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн байна.

 

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

- Ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан,

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүн /давтан/,

- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 21 хүн /давтан,

- Увс аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,

- Тандалт судалгааны зорилгоор БЗД-ийн Өрхийн эүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 2 сорьц,

- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,

- Дорноговь аймаг дахь ЗӨСҮТ-ийн явуулын лабораторид хийсэн /PCR/ ачаа тээврийн 175 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан таван хүн эдгэрч, дараагийн тусгаарлалт болох Энх-Саран сувилал руу шилжиж байна.

 

ҮҮНД:
- ОХУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн оюутнууд болох 19-24 насны залуус байгаа бөгөөд эмчилгээний хугацаа 40 хоног үргэлжилжээ.

Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2274 хүн тусгаарлагдаж байна.

- Гэрийн тусгаарлалтанд 732 хүн байгаа аж.

- ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 215 байна.

 

ҮҮНД:

- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 158 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 57 хүн хамрагдаж байна.

- Биеийн байдал хөнгөн 51, хүндэвтэр оноштой зургаан хүн байгаа аж.

 

 

Эх сурвалж: ЭМЯ