Буцах

НУРСУЛТАН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦООР ИРСЭН ХҮНИЙ ГУРАВ ДАХЬ ШИНЖИЛГЭЭГЭЭР ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

2020.06.28-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 216 шинжилгээ /PCR/ хийхэд 1 хүнд "Ковид-19" халдвар илэрлээ.

 

ТУХАЙЛБАЛ:
2020.06.10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүний гурав дахь шинжилгээнд коронавирусын халдвар илэрсэн байна.

- Тухайн хүний хоёр ч удаагийн шинжилгээ /06.11 болон 06.22/-ний хариу "СӨРӨГ" гарсан боловч гурав дахь шинжилгээ /06.29/-гээр халдвартай болох нь батлагджээ.

- Нийт 19 хоногийн дараа халдварын тохиолдол батлагдаж буй нь хөл хорионы дэглэмийг 14-өөс 21 хоног хүртэл сунгасан нь чухал ач холбогдолтой болохыг харуулж байгаа юм.

 

 БУСАД ШИНЖИЛГЭЭ:

 

- Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 15 хүн /давтан/,

- Тандалт судалгааны зорилгоор улсын лавлагаа шатлалын эмнэлэг, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 2 сорьц,

- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 14 жолооч,

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

 

Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2710 хүн тусгаарлагдаж байна.

- Өчигдөр 87 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 16 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:

- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 175 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 45 хүн хамрагдаж байна.

- Биеийн байдал хөнгөн 36, хүндэвтэр оноштой есөн хүн байна.

 

Эх сурвалж: ЭМЯ