Буцах

НЯРАЙН БОЛОН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛЭН БАЙДАЛД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

“Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/71 дүгээр тушаалын дагуу нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын нярайн болон эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийлээ.

Тус дэмжлэгт хяналтад ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч С.Амармандах, нярайн зөвлөх эмч С.Энхтуяа нар хамтран ажилласан бөгөөд нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, Баянгол, Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, мэргэжил арга зүйгээр хангалаа.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь эх, нярайд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааврын дагуу тусламж, үйлчилгээний бэлэн байдалд үнэлгээ хийх, эмнэлзүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, цаашид сайжруулах боломжийг илрүүлэн, ажлын байранд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах хяналт юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР