Буцах

ХӨСҮТ-ӨӨС НЭГ ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

2020.07.01-нд ХӨСҮТ-ийн 2 лабораторид хийсэн 302 /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.

 

ТУХАЙЛБАЛ:
- Ажиглах байранд тусгаарлагдсан 246 хүн /давтан/,

- Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид /давтан/,

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд /давтан/,

- Тандалт судалгааны зорилгоор СБД-ийн Эрүүл мэндийн төв, ЧД-ийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 9 сорьц,

- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 42 жолооч,

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн /давтан/,

- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 4 хүн /давтан/ шинжилгээнд халдвар илрээгүй байна.

 

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.

- Тухайн хүн нь ОХУ-ын батлан хамгаалахын их сургуулийн оюутан /22 настай/ бөгөөд эмчилгээний хугацаа 48 хоног үргэлжилсэн байна.

 

 

Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2331 хүн тусгаарлагдаж байна.

- Өчигдөр шинээр 34 хүн тусгаарлалтанд орсон бол, 163 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

- Гэрийн тусгаарлалтанд нийт 513 хүн байна.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:

- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 177 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 43 хүн хамрагдаж байна.

- Биеийн байдал хөнгөн 37, хүндэвтэр оноштой зургаан хүн байна.

 

- Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 78 хүн тусгаарлагдаж буй бөгөөд биеийн байдал хүнд 4 хүн эрчимт эмчилгээнд хамрагдаж байна.

 

Эх сурвалж: ЭМЯ