Буцах

ХӨСҮТ-ӨӨС ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

2020.07.08-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид хийсэн 701 хүний /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.

 

ТУХАЙЛБАЛ:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12 хүн,

- Ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүн /Сөүл-Улаанбаатар болон Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс авсан 3 дахь удаагийн давтан шинжилгээ/,

- Ажиглах байранд тусгаарлагдсан 80 хүн,

- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 33 жолооч,

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүн /давтан/,

- Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн,

- Замын-Үүд боомтоор ирсэн 23 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

 

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.

- Тухайлбал, ОХУ-ын батлан хамгаалахын их сургуулийн оюутан /19 настай/ нийт 56 хоног эмчлүүлсэн бол, мөн 37 настай оюутны эмчилгээний хугацаа 42 хоног үргэлжилсэн байна.

 

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 227 байна. Үүнд:

- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 197 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 30 хүн хамрагдаж байна.

- Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр оноштой гурван хүн байна.

- Мөн жирэмсэн 1, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.

 

2020.07.08-ны 19:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, тандалт судалгаа болон шинжилгээний сорьц цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

2020.07.09-ний 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг хүлээн авах, тусгаарлан ажиглах байр болох сорьц цуглуулах бэлтгэл ажлыг хангасан байна.

 

 

Эх сурвалж: ЭМЯ