Буцах

ХӨСҮТ, ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЛАБОРАТОРИД ХИЙСЭН 328 ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ "СӨРӨГ" ГАРЧЭЭ

2020.07.09-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 328 /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.

 

ТУХАЙЛБАЛ:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүн,

- 2020.07.08-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүн,

- Ажиглах байранд тусгаарлагдсан 29 хүн /давтан/,

- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолооч,

- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн,

- Тандалт судалгааны зорилгоор СХД, ЧД, СБД-ийн нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цуглуулсан сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.

 

 

2020.07.10-ны 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 зорчигч ирсэн байна.

- Эдгээр зорчигчдоос дөрвөн хүнийг ХӨСҮТ-д, таван хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг ажиглах байруудад тусгаарлажээ.

- Мөн 42 настай жирэмсэн эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охинтой болсон бөгөөд өдгөө ХӨСҮТ-д эмч нарын хяналтанд байгаа аж.

 

Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 3050 хүн байна.

- Өчигдөр шинээр 341 тусгаарлалтанд орсон бол, 286 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

 

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 227 байна. Үүнд:

- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 197 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 30 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 27, хүндэвтэр оноштой гурван хүн байна.

- Мөн жирэмсэн 1, чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.

 

 

Эх сурвалж: ЭМЯ