Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Улсын бүртгэлийн ерөнхий газраас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх ба заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулах тухай албан тоотыг ирүүлсэн байна.

Иймд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд заасан хугацаанд бүртгэлд хамрагдахыг анхааруулж байна.

  

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР