Буцах

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ, УДИРДАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран “Амьсгалын замын халдварт өвчин ба коронавируст (COVID-19)-ын халдварын сэргийлэлт, хяналт, орчны менежмент” сэдэвт сургалтыг нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, удирдах ажилтнуудад 2020 оны 08 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулж 721 эмч, захирал, менежер нар хамрагдлаа.

Сургалтын зорилго нь амьсгалын замын халдварт өвчин болон Коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахлын үед хүүхдийн байгууллагын орчинд халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дэгдэлтийг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахад чиглэсэн юм.

 Сургуулийн орчин, эрүүл ахуйн нөхцөл байдал нь хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлж, халдварт өвчнөөр өвдөх нэг эрсдэлт хүчин зүйл болдог тул сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд зохистой орчин, дадал хэвшлийг бий болгох асуудлыг дэлхийн аль ч орон чухалчлан авч үздэг билээ.