Буцах

СҮҮЛИЙН ГУРВАН ХОНОГТ ХИЙСЭН 1726 ШИНЖИЛГЭЭНД "КОВИД-19" ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ БАЙНА

2020.09.06-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 421 хүний /PCR/ шинжилгээнд "Ковид-19" халдвар илрээгүй байна.



НИЙТ ШИНЖИЛГЭЭ:

-08.24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 257 хүн,

-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 20 жолооч,

-Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүн /давтан/,

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 107 хүн /давтан/,

-Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүн /давтан/,

-Тусгаарлан ажиглах байруудад байгаа 28 хүнд хийсэн шинжилгээгээр халдвар илрээгүй.



ХӨСҮТ-д нийт 14 хүн эмчлүүлж байгаагаас, найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүн хүндэвтэр оноштой байна.



Цэргийн төв эмнэлэгт 60 хүн тусгаарлагдаж байгаагаас, 1 хүний биеийн байдал хүнд, Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.



Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3600 хүн байна.

-Өчигдөр шинээр 365 хүн тусгаарлалтанд орсон бол, 625 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.



Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 310 бөгөөд эмчлүүлж эдгэрсэн 296 хүн байна. Үүнд:

-ХӨСҮТ-өөс сувилалын газруудад шилжсэн 16 хүн,

-Гэрийн тусгаарлалтанд шилжсэн 25 хүн,

-Ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан 255 хүн байна.



2020.09-р сарын 04, 05, 06-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лаборатори, ЗӨСҮТ-ийн салбар 1 лабораторид нийт 1726 шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй аж. Үүнд:

-08.21-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,

-08.22-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,

-08.24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,

-09.04-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид,

-Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нар,

-Дархан-Уул аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан иргэд багтаж байна.

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР