Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГҮҮДЭЭС ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ МЭДЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

 

НИЙСЛЭЛД ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КЛИНИК БОЛОН ОРТОЙ ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АНХААРАЛД:

 

      Нийслэлийн эрүүл мэндийн газар нь Хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгооны  чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн  клиник болон ортой эмнэлгүүдээс ЭМС-ын 2014 оны 358 дугаар тушаал, Томуу, томуу төст өвчний мэдээ, мэдээллийн үйл ажиллагааг сайжруулах тухай  НЭМГ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06 тоот албан даалгаварт тус тус заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 7 хоног бүрийн даваа гарагийн 10.00 цагт nemg.statistic2019@gmail.com хаягаар  тогтмол авч байхаар боллоо.

Энэхүү мэдээлэл нь нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувийг тооцоолон гаргахад чухал ач холбогдолтой тул үнэн зөв, тогтмол  мэдээлэхэд анхаарч ажиллана уу.