Нийслэлийн эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас жилийн эцсийн тайлан хүлээн авах тухай НЭМГ-ын даргын 2020.12.21 өдрийн А/168 дугаар тушаал батлагдан гарлаа. Жилийн эцсийн тайланг ЭМС-ын 2019 оны А/611 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд цахим программаар авна. ХХЭМБ-ууд жилийн эцсийн тайланг батлагдсан маягтын дагуу цаасан хэлбэрээр гаргаж, заавал архивлаж, хадгална. Тайлангийн маягтуудыг НЭМГ, ЭМХТ-ийн цахим хуудаст зааварын хамт байршуулсан.
Энэ жил сарын мэдээ, жилийн эцсийн тайлан хүлээн авдаг цахим программыг шинэчлэн сайжруулж, өөрчилсөнтэй холбоотой цахимаар /zoom/ сургалт хийх гэж байна.
Сургалтанд доорх хуваарийн дагуу дурдсан цагт байгууллагууд идэвхтэй оролцоно уу. Zoom-д орох кодыг 2020.12.27-ны өдөр сарын мэдээний цахим тайлангийн программд байршуулах болно.
2020.12.28-нд
Цаг |
Оролцох байгууллага |
Үйл ажиллагааны чиглэлээр |
10:30 – 11:00 |
Сувилал |
|
11:00 -11:30 |
Ортой эмнэлэг |
|
11:30 -12:00 |
Клиник эмнэлэг |
Дотор |
12:00 – 12:30 |
Клиник эмнэлэг |
Уламжлалт |
13:30 -14:00 |
Клиник эмнэлэг |
Арьс, пластик, гоо засал, БЗДХ, |
14:00 – 14:30 |
Клиник эмнэлэг |
Нүд, ЧХХ, Сэтгэц наркологи, харшил, уроандрологи, сэргээн засах, хавдар хөнгөвчлөх, бусад |
15:00 – 15:30 |
Клиник эмнэлэг |
Хүүхэд, мэдрэл, мэс засал, гэмтэл, |
15:30 -16:00 |
Клиник эмнэлэг |
Эмэгтэйчүүд |
2020.12.29-нд
Цаг |
Оролцох байгууллага |
Үйл ажиллагааны чиглэлээр |
10:00 - 10:30 |
Клиник эмнэлэг |
Шүдний эмнэлэг |
11:30 – 12:00 |
Клиник эмнэлэг |
Лаборатори, рентген, эхо |
12:00 -12:30 |
Эмийн сан |
|
НЭМГ-СМХ 79970101 утсаар залгаж СМХ-тэй холбогдоно уу.