Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага нь Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны А/156 дугаар тушаалаар батлагдсан А-ЭМТ-6 маягтаар улирлын орлого, зарлагын мэдээ, Үндэсний статистикийн хорооны даргын 2013 оны 1/150 дугаар тушаалаар батлагдсан ААНБ-2 маягтаар жилийн эцсийн мэдээг хугацаанд нь ирүүлэх үүрэгтэй билээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 2795 хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаагаас 2020 оны 4-р улирлын орлого, зарлагын тайлан ирүүлсэн байгууллага 2021 оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар 811 буюу тайлангийн хамрагдалт 29.0% тай байгаа тул тайлан авах хугацааг 2021 оны 01 сарын 28-ны өдрийг дуустал сунгаж байна.
Тайланг ирүүлэхдээ дараах зүйлийг онцгойлон анхаарна уу.Үүнд:
· Зөвхөн 4-р улирлын орлого, зарлагын дүнг оруулна /1,2,3-р улирлын тайлан өгөөгүй байгууллагууд өмнөх улирлын дүнг нэмж өсгөн дүнгээр оруулахгүй байх/
· Орлого, зарлагын дүнг мянгачилж оруулах / Зарим байгууллага мянгалчилж оруулаагүйгээс хэт өндөр орлого, зарлагатай гарч байгааг анхаарах/
2020 оны 2,3-р улирлын тайланг өгч амжаагүй тодорхой хэмжээний орлоготой байгууллагууд 2021 оны 02 сарын 01-ний өдрөөс авах жилийн эцсийн орлого зарлагын ААНБ-2 тайландаа өсгөсөн дүнгээр оруулж өгч болно.
2020 оны 2,3-р улирлын тайланг хэт өндөр орлоготой өгсөн, залруулга зайлшгүй хийх шаардлагатай байгууллагууд 2021 оны 01 сарын 24-ний бүтэн сайн өдрөөс бусад өдрүүдэд ажлын цагаар 79970101-3, 96444749 дугаарт залгаж залруулга хийнэ үү.
Заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН
СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС