Буцах

“ТАВАН БОГД ГРУПП”-ЭЭС ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Коронавируст (КОВИД-19) халдварын нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1000 гаруй зөөврийн орыг нэмэлтээр дэлгэн, иргэдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Таван богд” группийн хамт олны зүгээс Улсын онцгой комиссын шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн онцгой комисст 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг зөөврийн орыг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн хамт хүлээлгэн өгч, иргэдийн эмчилгээнд зориулан хандивлалаа.

Тус группийн нийт ажилтны 80 гаруй хувь нь “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа юм байна.

Таван богд группийн хамт олонд талархал илэрхийлье.