Буцах

НИЙСЛЭЛД 18:00 ЦАГИЙН БАЙДЛААР 54.431 ХҮН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДЛАА

2021 оны 04 дүгээр сарын 30ы өдрийн 18:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 54.431 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

Дархлаажуулалтын суурин 112 цэг, явуулын /автобус/ 23 цэгт 1-р тунд 26.782, 2-р тунд 27.649 иргэнийг хамруулсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР