Буцах

НИЙСЛЭЛД 15:00 ЦАГИЙН БАЙДЛААР 37.630 ХҮН ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДААД БАЙНА

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 37.630 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.
Дархлаажуулалтын суурин 116 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 326 багийн 2466 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж 1-р тунд 22.090, 2-р тунд 15.540 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.