Томуугийн вирусээс сэргийлье!

Ханиаж, найтаахад томуугийн вирус агуулсан шүлсний 40,000-аас илүү дуслын хамт агаарт 7 метр хүртэл зайд цацагдаж, амьсгалын замаар халдварлан бусад хүмүүст тархдаг. Мөн томуугийн халдвартай хүнтэй удаан хугацаанд ойр байж ярилцах үед 1,5-аас 2 хүртэл метр зайнд вирус тархдаг бөгөөд тухайн хүний биед нь хүрэлцэх, шүлс болон бохирлогдсон гадаргуугийн эд зүйлсэд хүрсний дараа ам, хамар болон нүдэндээ бохир гараар хүрснээр вирус дамжиж болно. Иймд хариуцлагатай иргэн та томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх 3А зарчим буюу АРИУН ЦЭВЭР сахиж, АМНЫ ХААЛТ зүүж, АГААР СЭЛГЭЛТ тогтмол хийж хэвшээрэй.

#АриунЦэвэрАмныХаалтАгаарСэлгэлт

Follow US on: