Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЗАХИРАЛ НАРТ

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын орлого, зарлагын 2020 оны жилийн эцсийн тайлан мэдээг Үндэсний статистикийн хорооны боловсруулсан ААНБ-2 програм хангамжаар 2021 оны 02 сарын 22-ны өдрөөс  2021 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэл авна  Мэдээ өгөх аппликэйшныг татаж авах зааврыг энд дарж  татаж авч үзнэ үү.  

Нэвтрэх нэр нууц үг www.medee.1212.mn /ЭМТ-6/-тай ижилхэн

Видио зааврыг энд дарж үзнэ үү 

           Мэдээ тайланг 2 улирал дараалан болон жилийн эцсийн мэдээг нэг удаа өгөөгүй тохиолдолд “Статистикийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн хариуцлагын зүйл заалтын дагуу “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв”, Үндэсний статистикийн хорооны “Статистикийн улсын байцаагч” нар холбогдох арга хэмжээ авч “ЭМЯ, аймаг, нийслэлийн тусгай зөвшөөрлийн комисс”, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллаж хариуцлага тооцож ажиллах болсныг мэдэгдье.

 

 

НЭМГ-ЫН СТАТИСТИК, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС