Буцах

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

2021.04.12 2021 ОНЫ 1-Р УЛИРЛЫН МЭДЭЭГЭЭ ИРҮҮЛНЭ ҮҮ.  2021 оны 1-р улирлын орлого, зарлагын мэдээний програм нээгдсэн тул ортой эмнэлэг, клиник эмнэлэг, сувилал, бусад лаборатори ариутгалын үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-ууд болон өрхийн эмнэлгүүд мэдээгээ 2021 оны 04 дүгээр сарын 23-нд багтаан шивж оруулна уу.  Мэдээг  Үндэсний Статистикийн хорооны https://medee.1212.mn/ сайтаар нэвтрэн илгээнэ үү.
2021.4.12 ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ ААНБ-УУДЫН АНХААРАЛД 2021 оны 1-р улирлаас эхлэн эмийн сан, эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд улирлын болон жилийн эцсийн орлого, зарлагын мэдээнд хамрагдахгүй боллоо. Иймд тухайн ААНБ-ууд жилийн эцсийн ЭМТ-401, 402 тайлангаа тухайн үед зарлагдсан хугацаанд нь ирүүлнэ үү.