Буцах

ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 – 2021 онд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх чиглэлээр ажиллах орон тооны бус шинжээчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 Тавигдах шаардлага:

   1.     Дээд боловсролтой, холбогдох мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажиллаж мэргэшсэн;   

2.     Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой;

3.     Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай;

4.     Тусгай зөвшөөрлийн шаардлагын талаар мэдлэгтэй;

5.     Ашиг сонирхолын зөрчилгүй байх;

6.     Хууль, эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, хариуцлага хүлээх чадвартай.

7.     Гэмт хэрэгт холбогдож байгаагүй

Шинжээчийн мэргэжлийн чиглэл: Их эмч: хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, дотор,мэдрэл, гэмтэл согог, мэс засал, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, хавдар, хөнгөвчлөх, арьс, нүд, сэтгэц наркологи, сэргээн засал, уламжлалт анагаах ухаан, дүрс оношилгоо, лаборатори, нүүр ам судлал, гоо заслын их эмч,     Эм зүйч,      Эрүүл ахуйч, тархвар судлаач, биологич

 Бүрдүүлэх материал:

 1.     Төрийн албан хаагчийн анкет;

2.     Иргэний үнэмлэхний хуулбар;

3.     Мэргэжлийн диплом, зэрэг, үнэмлэхний хуулбар;

4.     Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар.

5.     Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмч мэргэжилтэн материалаа

2020.02.12-20.03.02 өдрийг хүртэл 09:00 – 17.30 хооронд НЭМГ-ын мэргэжилтэн  Г.Бурмаа, Д.Болдбаатар нарт  ирүүлнэ үү.   

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 325054 дугаарын утсаар лавлана уу.

Хавсралт файл татах